Монголчууд эрт дээр үеэс сүүний исэг бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн арвин түүх туршлагатай ард түмэн билээ. Малынхаа сүүг тусгай “хөрөнгө” буюу “сүүн хүчил”-ийн бактерийн өсгөвөр ашиглан исгэж тараг, айраг, цагаа, аарц, ааруул, архи зэрэг исгэлэн бүтээгдэхүүнүүдийг гаргаж авдаг. Монголчууд исгэлтийн шинжлэх ухааны үндэслэлийг маш сайн танин мэдэж, гэр ахуйн нөхцөлд үндэсний уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон арга технологи эзэмшиж байсныг эдгээр уламжлалт цагаан идээ боловсруулах технологиос харж болох юм.

Та бүхэндээ зориулж үндэснийхээ уламжлалт технологи болох тарагны хөрөнгөөр талх исгэж, үйлдвэрлэн хүргэж байна. Өнөөдөр хүн бүхэн эрүүл хооллохыг хичээх болсон. Тийм учраас хүнс үйлдвэрлэгчид бусдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, маш чухал ач холбогдол өгч, эрүүл хүнс үйлдвэрлэх хэрэгцээ шаардлагын үндэс дээр ажилласаар байна. Айл өрх бүр өглөө болгон гэр бүлээрээ ширээ тойрон суугаад цайлахдаа “Хөрөнгөний талх”-ыг амтархан идэж, эрүүл хүнс ширээн дээр нь үргэлж тавихыг бид хичээн ажиллаж байна. Хөрөнгөний талх нь ферментжүүлсэн (исэлдүүлсэн) хүнсэнд багтдаг бөгөөд дэлхий даяараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн билээ. 

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.